Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

БАЙРШИЛ: Өнөөдөр КОВИД-19-ийн эсрэг вакцин хийх 83 цэг

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр/2021.04.07/ нийслэлийн 9 дүүргийн 83 цэгт 1,513 эмнэлгийн ажилтан ажиллаж, 36,100 иргэнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөжээ.

Вакцин хийлгэхийн ӨМНӨ анхаарах зүйлс:

  • COVID-19-ийн эсрэг вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх,
  • Согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэхгүй байх
  • Эмчийн үзлэгт орох,
  • Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх,
  • Дулаан хувцаслах,
  • Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцинд хамрагдаагүй байх,
  • Вакцинжуулалтын цэгт очиж хийлгэх,
  • Халдвар хамгааллын дэглэмийг сахих /амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих.

Вакцин хийлгэсний ДАРАА анхаарах зүйлс:

  • Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
  • Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
  • Согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэхгүй байх
  • Халдвар хамгааллын дэглэмийг сахих амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих.
  • Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
  • Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
  • Давтан тунгаа товлолт хугацаанд хийлгэх.

Шинжилгээний цэгүүдийн байршлын мэдээллийг хүргэж байна.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7