Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын барилгын салбарт жендерийн тэгш оролцоог хангахаар ажиллаж буй “Дулаан шийдэл” төсөл

ikon.mn
2021 оны 4 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсад төдийгүй олон улсын барилгын салбарын ажиллаж буй хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг. Америкийн Нэгдсэн Улс зэрэг өндөр хөгжилтэй улсад ч гэсэн барилгын салбарын нийт ажилчдын 1 хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.

Энэ жишиг байдлыг эвдэх зорилготой Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл” төсөл нь барилгын салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн үүргийг шинэчлэн тодорхойлох ажилд хувь нэмрээ оруулахын тулд бригадын ахлагч нартай хамтран, жендерийн хоцрогдсон хэм хэмжээг өөрчлөхийн зорин ажиллаж байна.

 

“Дулаан шийдэл” төслийн бригадын ахлагч М.Анхмаа нь “Бизнес, барилга, жендерийн сургалтаас гадна өөрийн бригадуудаа хэрхэн зөв удирдах вэ гэдэг сургалтад сууснаар миний ажил хийх арга барил өөрчлөгдсөн” гэж төслийн талаарх сэтгэгдлээ хуваалцсан юм.

“Олон төрлийн мэргэших сургалтад суусны дараа эрчүүд давамгайлсан салбарт ажиллахад эмээдэг байсан айдас алга болж өөртөө итгэх итгэл болон мэргэжлийн чадамж нэмэгдсэнээр ажлаа улам сайн хийж байгаа гэж боддог” хэмээн тэрээр онцлон хэлэв.

Төслийн баг нь барилгын ажилчид, бригадууд эсвэл бичил бизнес эрхлэгчдийг чанартай дулаалгын ажлыг хийх үйлчилгээг үзүүлэх сургалтад хамруулж, бизнесийн болон барилгын ажлын туршлага, ур чадварыг эзэмшүүлэх замаар тэдгээрийн өсөн дэвжих, хөгжих боломжоор хангаж байна. Бид эмэгтэй бригадын гишүүдэд зөвхөн дулаалгын ажлыг хийхээс гадна тус ажлыг хийх бригадын багийг ахлах ажилд сурган дадлагажуулж байна. Өнөөдрийг хүртэл төслийн хүрээнд дулаалга хийлгүүлсэн хувийн сууцны 40 орчим хувийг эмэгтэйчүүдээр удирдуулсан бригадууд хийж гүйцэтгэсэн нь харьцангуй өндөр үзүүлэлт юм. Тиймээс ч төслийн бэлдсэн 29 бригадын 7 нь эмэгтэй байна.

Мөн төслийн бригадуудыг удирдаж ажилладаг Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан нь хэлэхдээ “Барилгын салбарт эмэгтэй боловсон хүчинд тулгардаг асуудлуудыг сайн мэдэх хүний хувьд “Дулаан шийдэл” төслийн хүрээнд эмэгтэй хүнээр ахлуулсан бригадуудыг дэмжин ажиллаж, дадлагажуулж, чадавхжуулах олон чиглэлийн сургалт, арга хэмжээнд хамруулж байгаадаа маш их баяртай байна” хэмээн дурдав.

 

Тус ажлын хүрээнд төслийн баг нь төрөл бүрийн бизнесийн, барилгын мэргэжлийн сургалтыг явуулж бригадуудаа чадавхжуулаад зогсохгүй, мөн жендерийн тэгш харилцааны чиглэлийн сургалтыг тогтмол явуулж байна. Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь “Чингэлтэй дүүрэг дэх салбар”-ыг тусгайлан бригадуудад зориулан байгуулсан. Тус салбарын хүрээнд эмэгтэй барилгын ажилтнуудыг дэмжин ажиллах нь уг салбарын бас чухал зорилтуудын нэг бөгөөд Чингэлтэй дүүрэг дэх салбараар дамжуулан төсөлд хамрагдаж буй  эрэгтэй, эмэгтэй бригадын гишүүдийн аль алинд нь тэгш боломжийг олгож сурталчилгаа явуулж байна.

“Хувиараа бизнес эрхэлдэг барилгын салбарын ажилтнуудад тулгардаг өөр нэг асуудал нь гэрээ хэлэлцээр хийдгүйгээс улбаалан цалин хөлсөө тогтмол авч чаддаггүй, заримдаа огт ч авч чаддаггүй тохиолдлууд их байдаг байна. Төсөлд ажиллаж эхэлснээр хувиараа бизнес эрхлэгчдийн эрх зүйн асуудлыг сайтар сурч өөрийгөө хамгаалж сурснаас гадна цалин мөнгөний асуудалд санаа зовохгүйгээр сэтгэл амар ажлаа хийдэг” гэж бригадын ахлагч Д.Мөнхнасан мөн хэлж байв.

Европын Холбоо нь жендерийн тэгш байдлыг дэмжих, нийгэм, эдийн засаг, улс төрийн харилцаанд эмэгтэйчүүдийг чадавхжуулахад онцгой анхаарал хандуулдаг. Европын Холбооны бүх төслүүдэд жендерийн асуудлыг голчлон тусгасан бөгөөд энэхүү үйл явцыг “Жендерийн үйл ажиллагааны төлөвлөгөө” хэмээх хэрэгслээр хянадаг. Барилгын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бодитой үр дүнд хүрэх зорилготой “Дулаан шийдэл” төслийн хүчин чармайлтад талархаж байна.” хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны газрын дарга, Пиер Ив-Лукас тодотгов.

“Дулаан шийдэл” төсөл нь 2021 оны эцсээр дуусах үед 50 бригадыг элсүүлэн бэлтгэсэн байхаар төлөвлөсөн бөгөөд эрэгтэй, эмэгтэй гишүүнтэй бригадуудад аль алинд нь ижил тэгш боломж олгохоор зорин ажиллаж байна.

“Дулаан шийдэл” төслийн тухай 

Европын Холбоо, Абби пиер сан, Чех Улсын болон Франц Улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Дулаан шийдэл” төслийг Жэрэс ОУ-ын ТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Чех Улсын Пипл ин нийд ТББ нар хамтран хэрэгжүүлдэг.

Төсөл удирдан хэрэгжүүлэгч Жэрэс Олон улсын ТББ-ын тухай

Төслийг удирдан хэрэгжүүлдэг Жэрэс ОУ-ын ТББ нь Европ, Африк, Ази тивд 40 гаруй жил ажиллаж буй эрчим хүч, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэшсэн олон улсын төрийн бус байгууллага бөгөөд ард иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулахад хувь нэмрээ оруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах үйл ажиллагаа явуулдаг.

Жэрэс ОУ-ын ТББ-ын Олон нийттэй харилцах ажилтан И.Одончимэг Утас: + (976) 7505 2000, И-мэйл: o.idersaikhan@geres.eu, Веб: www.dulaalga.mn

Төсөл хэрэгжүүлэгч Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын тухай

Монгол Улсын томоохон үндэсний бүтээн байгуулагчдыг эгнээндээ нэгтгэсэн, үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэдэг, барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн том нэгдэл болох салбарын мэргэжлийн, манлайлагч байгууллага юм. Ассоциаци нь барилгын салбарт бодлого, эрх зүй, эдийн засгийн шинэчлэлийг хийхэд нөлөөлөх замаар төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, үндэсний хэмжээнд гишүүн байгууллагуудынхаа ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалж төлөөлөх, барилгын салбарын бичил-жижиг-дунд (БЖД) бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг. МБҮА ТББ нь энэхүү төсөлд гэр хорооллыг барилгажуулах үйл ажиллагаанд оролцож чаддаггүй барилгын БЖД бизнес эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэн, иргэдийн хувийн сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор оролцож байна.

Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын “Чингэлтэй дүүрэг дэх салбар”:

Утас:  + (976) 7011 1515, И-мэйл: geres_pc@mnca.mn,

Веб:  www.mnca.mn,

Ф:  www.facebook.com/www.mnca.mn

Төсөл хэрэгжүүлэгч Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн тухай

ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн харьяа Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн Төв дэргэдээ “Барилгын Дулааны Физик Агаарын Судалгаа”-ны итгэмжлэгдсэн лабораторитой, барилгын салбарт эрчим хүчний хэмнэлттэй техник технологийг нэвтрүүлэх зорилготойгоор туршилт, судалгаа, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Утас:  + (976) 99033553, И-мэйл: beecmongolia@gmail.com

Веб:  BEEC.MN

Facebook: BEEC | Facebook

Төсөл хэрэгжүүлэгч Пипл ин нийд олон улсын ТББ-ын тухай

ПИН хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, олон нийтийг чадавхжуулж, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос эхлэн Монголд тогтмол үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өдгөө онцгой байдлын тусламжаас гадна тогтвортой амьжиргааг дэмжих, хоршоо, иргэний нийгмийн байгууллагууд ба төрийн албаныхны чадавхыг нэмэгдүүлэх, дээд боловсролыг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах болон агаарын бохирдлын тухай иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

Утас:  + (976) 70111501, И-мэйл: info.mongolia@peopleinneed.cz

Веб:  Help with us - People in Need (clovekvtisni.cz)

Facebook: People in Need Mongolia | Facebook

* * *

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.