Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр нийслэлд 9,199, орон нутагт 1,367 иргэнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гуравдугаар сарын 31-нд Улаанбаатар хотод дархлаажуулалтын 40 цэгт  93 багийн 654 эмч,  ажилтан ажиллаж, нийслэлд 9,199 иргэнийг дархлаажуулалтад хамруулснаар нийт иргэний тоо 298,226 болсон байна.

Харин орон нутагт 1,367 иргэнийг дархлаажуулснаар нийт 13,036 иргэн вакцинд хамрагджээ.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд гуравдугаар сарын 31-ний байдлаар 311,262 иргэнийг  дархлаажуулалтад хамруулсан байна.

Өнөөдөр /2021.04.01/ дархлаажуулалтын 40 цэгт 93 багийн 654 эмч, ажилтан ажиллана гэж НОК-оос мэдээллээ.