Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговийн Гурвантэс суманд өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 3-н хүртэл тэг зогсолт хийх шийдвэр гаргажээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр

Өмнөговь аймгийн Гурвантэс сум болон Нарийнсухайтын бүлэг орд Саусгоби сэндс ХХК-д шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн.

Үүнтэй холбогдуулан Гурвантэс сумын онцгой комиссын 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр өнөөдрийн 14:00 цагаас дөрөвдүгээр сарын 3-ны 14:00 цаг хүртэл хугацаанд Тэг зогсолт хийх тухай Сумын засаг даргын захирамж гарчээ.

Энэ хугацаанд шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор айл өрхүүдээс 1 иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.

 

 

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой комисс