Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 232,757 иргэн коронавирусийн эсрэг вакцинд хамрагджээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлд өчигдөр дархлаажуулалтын 42 цэгт 101 багийн 708 эмч, ажилтан ажиллаж 9,049 хүнийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр нийслэлд нийт 226,427 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна.

Мөн Өмнөговь аймгийн есөн суманд 1,203 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар тус аймагт нийт 6,330 хүнийг вакцинжууллаа.

Гуравдугаар сарын 23-ны 19:00 цагийн байдлаар нийт 10,252 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Ингэснээр Монгол Улсад дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 232,757-д хүрчээ.

"Ковид-19" вакцины I тунд хамрагдсан хүний тоо: /2021.03.23-ны 19:00 цагийн байдлаар/

Аймаг, хот Хамрагдсан тоо
БАГАНУУР 4,960
БАГАХАНГАЙ 612
БАЯНГОЛ 37,148
БАЯНЗҮРХ 65,241
НАЛАЙХ 6,846
СОНГИНОХАЙРХАН 27,542
СҮХБААТАР 28,906
ХАН-УУЛ 28,912
ЧИНГЭЛТЭЙ 26,260
Дэд дүн 226,427
ӨМНӨГОВЬ/БАЯН-ОВОО СУМ 957
БАЯНДАЛАЙ СУМ 19
БУЛГАН СУМ 11
ГУРВАНТЭС СУМ 756
ДАЛАНЗАДГАД СУМ 281
МАНЛАЙ СУМ 1,160
НОЁН СУМ 824
НОМГОН СУМ 14
СЭВРЭЙ СУМ 7
ХАНБОГД СУМ 1,309
ХАНХОНГОР СУМ 200
ХҮРМЭН 13
ЦОГТ-ОВОО СУМ 6
ЦОГТЦЭЦИЙ СУМ 773
Дэд дүн 6,330
Нийт 232,757