Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Санал асуулгад оролцогчдын 56.7% нь COVID-19-ийн вакциныг үйлдвэрлэгчээс нь хамаарч хийлгэнэ гэжээ

Р.Оюун, iKon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-наас эхлүүлэхээр ажиллаж байгаагаа Засгийн газар мэдээлсэн. Эхний ээлжинд ДЭМБ-аас албан ёсоор зөвшөөрөл олгосон Pfizer, АstraZeneca вакцинуудыг оруулж ирэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн бөгөөд хамгийн анхны тарилгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөртөө хийлгэхээ мэдэгдээд буй

Дээрх хоёр вакцин нь 90-ээс дээш хувийн үр дүнтэй байгаа. 

Тэгвэл иргэд вакцины талаар ямар хандлагатай байгаа талаар iKon.mn "Та вакцинжуулалтад хамрагдах уу" гэсэн санал асуулга явуулсан юм. Санал асуулгад нийт 7,177 хүн оролцсоноос хамгийн өндөр хувьтай хариулт нь "Вакцин үйлдвэрлэгчээс хамаарч шийднэ" хэмээн 56.7% нь хариулсан байна. Харин 

  • 21.2% нь "Хамрагдахгүй"
  • 19.4% нь "Ямар ч тохиолдолд хамрагдана" гэжээ.

Зураг. Санал асуулгын үр дүн

Лондоны Эдийн засаг, улс төрийн сургууль, Оксфордын их сургуулийн дэргэдэх  вакцины баг, судалгааны төв зэргийн хамтарсан судалгаанд дэлхийн 32 улсын хамруулсан санал асуулгын дүнг хавсаргажээ. Уг дүнгээс тухайн улсын иргэдийнх нь хэдэн хувь вакцинд хамрагдахгүй хэмээн хариулсныг харж болно

Зураг. Дэлхийн бусад улс орнууд энэ талаар ямар хандлагатай байгаа тухай

 
Эх сурвалж: thelancet.com

Одоогоор Израйль улс хүн амынхаа 75 хувийг вакцинжуулснаараа дэлхийд тэргүүлж байна. Ийнхүү дархлаажуулснаар хүн амын дунд шинээр халдвар гарах тохиолдол 53% буурч, эмнэлэгт хэвтэх хүний тоо 39% буурсан үр дүнтэй байна. 

Монгол Улс эмийн бүртгэлдээ Pfizer, Moderna, AstraZeneca компанийн вакцинуудыг 2021 оны нэгдүгээр сарын 10-нд албан ёсоор бүртгэснээ зарласан. Мөн дөрвөн төрлийн вакцин оруулж ирэх ба иргэдийн сонголтоор хийх боломж олгох тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлээд байгаа билээ.