Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 2020 оны эцэст өмнөх оноосоо ₮51.5 тэрбумаар өсөв

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2020 оны эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 51.5 (4%) тэрбум төгрөгөөр өсжээ. Энэхүү өсөлтөд

  • Компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйлчилгээнээс олсон орлого 40.5 (75.4%) тэрбум төгрөг,
  • Утасгүй холбооны үйлчилгээнээс олсон орлого 25.2 (3.4%) тэрбум төгрөг,
  • Шуудангийн үйл ажиллагаанаас олсон орлого 3.7 (16.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн болохыг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. 

График. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого, улирлаар, тэрбум төгрөг

 

Салбарын нийт орлого 2020 оны дөрөвдүгээр улиралд, өмнөх улирлаас 14.6 (4.1%) тэрбум төгрөгөөр буурч 338.3 тэрбум төгрөг болжээ. 

Кабелийн телевиз хэрэглэгчид тус улиралд 917.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7.7 (0.8%) мянган хэрэглэгчээр буурсан байна. Ийн буурахад, 

  • Улаанбаатар хотод 34.9 (6.7%) мянга,
  • Орхон аймагт 771 (2.7%),
  • Увс аймагт 370 (2.2%) хэрэглэгчдээр буурсан нь голлон нөлөөлсөн байгаа юм. 

Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчид 2020 оны 4 дүгээр улиралд давхардсан тоогоор 4.4 сая болж, өмнөх оны мөн үеэс 55 (1.2%) мянган хэрэглэгчээр буурчээ.

Харин интернэт хэрэглэгчдийн тоо тус улиралд 3.9 сая болж, үүнээс үүрэн холбооны хөдөлгөөнт өргөн зурвасын хэрэглэгч 3.6 сая, гэрээт интернэт хэрэглэгчид 346.9 мянга байгаа аж.