Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" дуусахаар эдийн засгаа нээж, бүтээн байгуулалтыг өрнүүлэн идэвхтэй амьдралын хэмнэл рүү орж эхэлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод коронавируст халдварын идэвхтэй 134 бүс бий. Үүнээс хамгийн өндөр идэвхтэй 36 голомт байна гэдгийг Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг хэллээ.

Мөн тэрбээр "СХД-т өнгөрсөн гурав хоногийн хугацаанд нийтдээ 56,611 өрхийг шинжилгээнд хамруулсан.

Өнөөдөр "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ Баянгол дүүрэгт үргэлжлэх бөгөөд тус дүүргийн 1-25 дугаар хорооны 40,520 иргэнийг шинжилгээнд хамруулна. Үүнтэй холбоотойгоор 21 суурин цэг, 97 явуулын баг ажиллаж буй.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ энэ сарын 23-ны өдөр дуусна. Үүний дараа эдийн засгаа нээх бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх, 10 их наяд цогц төлөвлөгөөнд тусгагдсан шат дараатай ажлыг эхлүүлж, идэвхтэй амьдралын хэмнэл рүү орж эхэлнэ. Энэ бүхний суурь ажил нь өрх бүрээс шинжилгээ авч буй энэ арга хэмжээ юм" гэсэн юм.

(Баянгол дүүргийн аль хорооны иргэд хаана очиж шинжилгээ өгөхийг дараах зургаас харах боломжтой)

 

Мөн зайлшгүй шаардлагаар орон нутаг руу явах, эмнэлгийн үйлчилгээ авах зэрэг гэнэтийн хүндэтгэх шалтгаантай иргэд дүүрэг бүрд нэг суурин цэгийг гаргажээ.

 

Улаанбаатар хотод гарсан халдварын идэвхтэй бүсийг дараах зургаас харах боломжтой.

Зурагт,

  • Улаан өнгөөр тэмдэглэсэн цэгүүд халдвар гарсан хороо, дүүргийг илэрхийлж байна
  • Ногоон өнгөөр тэмдэглэсэн хэсгүүд "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд PCR шинжилгээ авсан бөгөөд хариу нь сөрөг гарсан газруудыг илэрхийлж байна.
 

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/420335815928703