Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ховд аймгийн амаржих газарт өнөөдөр гурван ихэр хүүхэд мэндэлжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6-ны Дашнямтай билэгт сайн энэ өдөр/2021.02.17/ Ховд аймгийн Цэцэг сумын харьяат, Жаргалант сумын Бугат багт оршин суух иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүл гурван ихрээр бүл нэмжээ.

Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын харьяат, Жаргалант сумын Бугат багийн тоотод амьдардаг Б.Оюунгэрэл 2 хүү 1 охин төрүүлсэн байна.

2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байсан бол 3 дахь төрөлтөөрөө 3 ихэр төрүүлж ийнхүү 6 хүүхдийн ээж болж байна. 

Эх хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна. Ихрүүдийг Эх барихын ерөнхий мэргэжилтэн Ц.Нарангэрэл, Төрөх тасгийн эрхлэгч Б.Нансалмаа, тэргүүлэх зэргийн эх баригч Д.Наранхүү, Нярайн эмч Ц.Солонго нараар ахлуулсан баг эх барьж төрүүллээ гэж тус сумын Амаржих газраас мэдээллээ.