Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хөл хорионы өдрүүдэд агаарын бохирдол буурсан уу?

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын агаар дахь азотын давхар исэл /NO2/, РМ10 тоосонцрын хэмжээ хөл хорио тогтоосноос хойш буурчээ.

Өнгөрсөн долоо хоногийн буюу хоёрдугаар сарын 8-14-ний өдрийн агаарын чанарын мэдээнээс хөл хорионоос өмнөх болон дараах өдрүүдийг харьцуулж харвал:

  • Хөл хорионоос өмнөх гурван өдөрт агаар дахь азотын давхар исэл /NO2/-ийн хэмжээ 60-80 мкг/м3,
  • Хөл хорио эхэлснээс хойших дөрвөн өдөрт 30-40 мкг/м3 болж хоёр дахин буурсан байна.

Азотын давхар исэл нь автомашины хөдөлгүүрийн шатахуун шатаах болон бусад хүчин зүйлсээс ялгардаг бөгөөд замын хөдөлгөөнийг 98 хувь орчим хязгаарласан нь бохирдол буурахад нөлөөлжээ.

РМ10 тоосонцрын хувьд мөн буурч хүлцэх хэмжээнээс бага болсон байна. 

 
http://agaar.mn/
Азотын давхар исэл нь өнгөгүй, үнэргүй хий бөгөөд агаар мандалд бор шаргал өнгөтэй болдог. Амьсгалаар хүний биед нэвтэрч уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг байна. 

Улаанбаатар хотын агаарт байгаа бусад түгээмэл бохирдуулах бодисын хувьд мэдэгдхүйц хэмжээгээр буураагүй болохыг өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээнээс харж болно.

 
http://agaar.mn/

Агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын агаарын чанар ихэнхдээ “Бага бохирдолтой” түвшинд байсан бол 1-р хороолол орчим “Бохирдолтой” түвшинд хүрсэн тохиолдол ажиглагджээ.

 
http://agaar.mn/