Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Дүүргүүдэд шинээр байгуулагдаж буй лабораторид ажиллах эмч нар өндөр шүүлттэй N95 маскийг хэрэглэдэг. ₮300-ийн үнэтэй амны хаалт биш"

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

N95 амны хаалт авах тендертэй холбоотойгоор нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаа тайлбар өглөө.

Нийслэлийн зургаан дүүрэгт молекул биологийн шинжилгээ авах лаборатори байгуулагдаж байгаатай холбоотой энэхүү худалдан авалтыг хийх эрхийг өнгөрсөн Даваа гарагт буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас НЭМГ-т ирүүлсэн гэдгийг тэрбээр хэлэв.

"Эрүүл мэндийн сайдын эрх шилжүүлсний дагуу НЭМГ тендер зарласан. Энэ эрх шилжиж ирсэн үнийн дүнгээр бид тендер зарласан. Зарлахдаа эрүүл мэндийн техникийн тусгай шаардлаганы дагуу зарласан.

Лабораторийн шинжилгээ авах хүн өндөр шүүлттэй N95 маскийг хэрэглэдэг. FFP2, FFP3 гэсэн шаардлага хангасан маск авах ёстой буюу энэ маск тусгай шаардлагатай. Энэ шаардлагын дагуу тендер зарласан. Хугацаа богино байсан тул Сангийн яамтай ярилцаад зөвшөөрөл авсны дагуу Даваа(2021.02.08) гарагт нээхээр зарласан. 

Шууд худалдан авалт хийх боломж бидэнд байсан. Гэхдээ хуулийн дагуу, магадгүй чанартай маск хямд оруулж ирэх зорилгоор тендерийг зарласан. Түүнээс биш шууд худалдан авалт хийх эрх бидэнд байсан" хэмээн тэрбээр тайлбарлалаа.

ВИДЕО:

https://fb.watch/3viZzrZlVP/