Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Засгийн газар "Рио Тинто"-ийн Зэсийн группийн ерөнхий захирал Б.Болдтой анхны цахим уулзалтаа хийв

Р.Оюун, iKon.mn
2021 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

"Рио Тинто" групптэй хэлэлцээр хийх Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлахаар болжээ. Түүний ахалсан Ажлын хэсэг "Рио Тинто" группийн Зэсийн группийн ерөнхий захирлаар шинээр томилогдсон Б.Болдтой анхны цахим хурлаа хийсэн байна. Хурал амжилттай болсон талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрийн твиттер хуудсаараа жиргэжээ. 

Энэ нь шинэ Засгийн газар байгуулагдаад "Рио Тинто"-той хийж буй анхны уулзалт юм.

"Анхны танилцах уулзалт амжилттай болсон. РТ-ийн зүгээс яриа хэлэлцээг хэвийн үргэлжлүүлж, аль болох зөвшилцөх асуудлыг шийдвэрлэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн ойлголцох талаар хүчин чармайлт гаргахаа хэлсэн" гэдгийг эх сурвалж хэллээ. 

"Рио Тинто" группээс Засгийн газарт танилцуулсан санхүүгийн тооцоололд Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр байгаа төдийгүй 2100 он хүртэл ч ногдол ашиг авахгүй байхаар байгааг бид мэдээлсэн

Харин ийнхүү ногдол ашиг авахгүйд хүрээд буйн шалтгаан нь Оюутолгой төслийн 34%-ийг эзэмшдэг Монгол Улсын Засгийн газар анхны хөрөнгө оруулалтаа зээлээр санхүүжүүлсэн бөгөөд уг зээлийн хүүгийн төлбөрт ашиг нь явахаар байгаа тухай ОТ компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан тайлбарласан.

Иймээс одоогийн хүү буюу лайбор + 6.5 хувийн хүүг 2%-аар бууруулахад 2053 оноос ногдол ашиг хүртэх боломж харагдаж байгааг мэдээлээд буй.