Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Мьянмарт амьдарч байгаа Монголын 6 иргэнд хүндэрсэн зүйл байхгүй. Нөхцөл байдлаас шалтгаалж өөр улс руу шилжүүлэх арга хэмжээ авна"

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аун Сан Сү Чи тэргүүтэй Мьянмарын эрх баригч намын удирдлагуудыг тус улсын зэвсэгт хүчнийхэн баривчилсан тухай өчигдөр мэдээлсэн билээ.

Мьянмарт цэргийн эргэлт гарсантай холбоотойгоор тус улсад амьдарч буй Монгол иргэдийн тухайд ямар арга хэмжээ авч байгаа талаар  ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодрууллаа.

Тэрбээр “Мьянмарын асуудал өчигдрөөс эхэлсэн. Тухайн улсад манай Элчин сайдын яам байдаггүй. Тайланд дахь  Элчин сайдын яам хариуцдаг. Тус улсад амьдарч байгаа Монгол Улсын 6 иргэнтэй холбогдсон. Хүмүүсийн яриад байгаа шиг хүндэрсэн зүйл байхгүй хэвийн байгаа бөгөөд иргэд ажилдаа явж байна.

Цаашид нөхцөл байдлаас шалтгаалж иргэдийг өөр улс руу тухайлбал Тайланд руу ч юм уу шилжүүлэх арга хэмжээ авна” гэсэн хариултыг өгсөн юм.