Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан

ikon.mn
2021 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Боловсролын яамыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан удирдахаар боллоо. УИХ-ын танхимаас боловсролын тогтолцооны гажуудлыг олж хардаг, шинэчлэл уламжлалын учрыг тайлж чадахаар хүн Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилсон нь сайшаалтай хэрэг. Шинэ сайд Л.Энх-Амгаланд хэд хэдэн давуу чанар бий. Тэрбээр, 2016 оноос УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажилласан.

Энэ нь яамныхаа бодлого, үйл ажиллагааг дээрээс нь харж, чиглүүлэх хамгийн гол албан тушаал байсан. Яг тэр үед багш нар цалингаа нэмүүлэхээр жагсаал цуглаан өрнүүлж, УИХ, Засгийн газраас уулзах хүн олдохгүй байхад ассан галыг өөр дээрээ авч, олон удаагийн хэлэлцээрүүдийг зохион байгуулж зөвшилцөлд хүргэж чадсан.

Түүнийг боловсрол өндөртэй, хурдтай, ажил хэрэгч цөөн гишүүдийн нэг гэж үнэлдэг. Н.Учрал нарын гишүүн Багшийн хөгжлийн тухай хуулийг санаачлан боловсруулахдаа ажлын хэсгийг нь Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан нь учиртай. Тэр энэ хуулийн ажлын хэсгийг ахалсан хүний хувьд нэг зүйлийг олж харсан. Боловсролын чанарыг ярихын тулд багшийн ажиллах орчин, нийгмийн баталгааг хангах юм байна гэж.

Улсын хэмжээнд анх удаа Хөвсгөл аймгийн бүх сургуулиудад багш хөгжлийн танхим байгуулах хөрөнгө оруулалтыг тусгуулснаас нь харж болно. Л.Энх-Амгалан гишүүн Англи, Орос хэлтэй, нобелийн шагналтнуудын лекц, дэлхийн томоохон эдийн засагчдын номуудыг эх хэл дээрээ орчуулсан багш нарын тулгамдсан асуудлыг арван хуруу шигээ мэддэг, боловсролын тогтолцооны алдаа оноог ялгаж салгаад харчих хэмжээний боловсролтой нэгэн. Түүний хувьд боловсролын салбар цахимд 100 хувь шилжсэн онцлогтой энэ үед яамыг удирдахаар боллоо. 

БОЛОВСРОЛ:

1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
  • 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
  • 2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
  • 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

 

Эх сурвалж: Dardas.mn