Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан өртөөнд зохион байгуулагдсан тэмцээнд ОХУ-ын болон "УБТЗ"-ын ажилтан, мэргэжилтэн оролцсон уу

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан ”Дархан Өртөө” байгуулагдсаны 70 жилийн ойд зориулагдсан арга хэмжээнд ОХУ-аас 30 иргэн оролцсон эсэх талаар" Зам, тээврийн хөгжлийн сайдад асуулга хүргүүлжээ.  Асуулгын хариуг салбарын сайдаас ирүүлсэн байна. 

Асуулгын хариуд "Тус асуудлыг Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар шалгасан бөгөөд Дархан өртөөнд зохион байгуулагдсан тэмцээнд ОХУ-аас болон "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орос ажилтан, мэргэжилтэн нараас оролцоогүй болохыг тогтоосон.

УБТЗ ХНН нь төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай ОХУ-аас нийт 30 бүрэлдэхүүнтэй ажиллах хүчийг ажиллуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан. Тухайлбал, тусгаарлах байранд ажиллах бүрэлдэхүүн болон Орос мэргэжилтнүүдийг тээвэрлэх үеийн халдвар хамгааллын талаарх сургалт зохион байгуулж, тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд PCR шинжилгээ авч хариу нь сөрөг гарсан" гэжээ. 

Асуулгын хариу: