Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Zeus clan" баг "Dubai PUBG mobile global championship" тэмцээний гуравдугаар байрт шалгарлаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia\ хуудсаас авав

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдсан "Dubai PUBG mobile global championship" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia\ баг 292 оноотойгоор 3 дугаарт байрт шалгарсан байна.

Энэ тухай ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia\ баг "3 дугаар байранд орж цомоо хүлээж авлаа. Монголын и-спортын түвшинг өндөрт гаргаж гавьяа байгуулж чадлаа. Цааш цаашдаа дэлхийд танигдсан, бусад улсын багууд мэддэг, эмээдэг, олон олон өндөр амжилт гаргах чадвартай баг боллоо. Мөн энэ жил PMCO сонгон шалгаруултанд урилгаар орох байгаа шүү. Энэ бол эхлэл ..." хэмээн фейсбүүк дэх хуудастаа бичжээ.

Тэмцээний нэгдүгээр байрт 319 оноогоор NVXQF баг, хоёрдугаар байрт 4AM баг 294 оноогоор жагссан байна.