Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Dubai PUBG mobile global championship" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй ZEUS CLAN баг өнөөдөр шийдвэрлэх тоглолтоо хийнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia\ хуудсаас авав

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж байгаа "DUBAI PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia\
баг тэмцээний эхний 3 өдрийн дараах байдлаар 1 дүгээрт бичигдэж байгаа "4AM" багтай оноо тэнцүүгээр 2 дугаар байрт бичигдээд байна. Мөн өчигдрийн үнэ цэнэтэй тоглогчоор ZeusZyoll буюу Б.Золбоот нэрлэгдэв.

Өнөөдөр багууд шийдвэрлэх тоглолтоо хийсний дараагаар тус тэмцээний ялагч тодорхой болох юм. Өнөөдрийн тоглолтуудыг "Zeus" багийн албан ёсны фейсбүүк хуудас болох ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia\
монгол тайлбартайгаар үзэх боломжтой.

"Dubai PUBG mobile global championship" тэмцээнд 16 баг оролцож буй бөгөөд тэмцээний нийт шагналын сан 2,000,000 ам.доллар юм.

 

 

Эх сурвалж: Монгол Улсаас Кувейт улсад суугаа Элчин сайдын яам