ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцээс эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн дүгнэлт гаргалаа

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа.

Тодруулбал,уг хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэнэхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үзжээ. 

Мөн дээрх зохицуулалт нь дам байдлаар хүүхэд асрах харилцаанд эхэд илүү үүрэг хүлээлгэх, эцэг, эх харилцан тэгш эрхтэйгээр чөлөөт сонголт хийх боломжийг хязгаарлах сөрөг үр дагаврыг үүсгэхээр байгааг Үндсэн хуулийн цэц дүгнэлтдээ тэмдэглэсэн байна.

 

Эх сурвалж: Үндсэн хуулийн цэц

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [94.75.218.185] 2021/1/21
Үндсэн хуулийн цэц нь юм уу өөр нэг холбогдох мэргэжлийн байгууллага нь Эрүүл мэндийн даатгалынхан сайн дурын даатгалд хамрагдах гэсэн хүмүүсээс хандсан/ гэрээний хугацаанаас өмнөх үеийн шимтгэл 2016 оноос хойшихыг нэхээд байгааг шалгаач. Ямар ч гэрээг ажил үйлчилгээ үзүүлж эхлэх он сараас эхэлж тооцно. Даатгал дээр гэрээ хийхээр ирсэн өдөр эсвэл ирээдүйд гэж байхаас биш өнгөрсөн цагийн даатгалд хамрагдаагүй байх үеийн шимтгэл цаг хугацааг ухрааж нэхэж болохгүй.
0 | 0 Хариулах
Зочин [94.75.218.185] 2021/1/21
зөвхөн төрүүлсэн гэхээр өргөж авсан хүүхэдтэй эцэг эхчүүдэд олдохгүй гэсэн үг үү ?
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.102] 2021/1/20
Аав нар мөөмөө хөхүүлээд гэртээ хүүхдээ хараад байж чадахгүй тул энэ халамжийг олгох нь зөв зүйтэй гэж үзэж байна. Ээж хүүхдээ төрүүлж хүүхдээ хөхүүлэх нь байгалиасаа заяасан зүйл шүү дээ юу нь буруу байгаа юм? Тэгж их хүйсээр ялгаварласан гэж үзэж байгаа юм бол аавд нь ч гэсэн халамжийн мөнгө олгодог болох хэрэгтэй юм бишүү??
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.224] 2021/1/20
Энэ шийдвэрийн үр дүнд буюу дээрх хуулийн зохицуулалтыг шинэчилснээр хүүхдээ асарч байгаа аав тэтгэмж авах боломжтой болж байгаа юм байна хө
2 | 0 Хариулах
Зочин [94.75.218.185] 2021/1/21
Зөв өө бид алдаагаа засаад залруулаад явах ёстой.
0 | 0 Хариулах
Зочин [139.59.17.129] 2021/1/20
Тэгвэл тэтгэвэрийн хөгшидийн зээлийг ялгавартай хандаж тэглэсэн асуудлыг цэцээр шийдүүлж үндсэн хуулийн заалт зөрчсөн гэдгийг нь нотлуулъя
6 | 0 Хариулах
зочин [66.181.185.224] 2021/1/20
Төрийн байгууллагын аливаа шийдвэр иргэний эрх зөрчсөн гэж үзвэл холбогдох өргөдөл гомдлоо харъяаллын зохих шатны байгууллагад өгөх нь эхний алхам юм
0 | 2 Хариулах
Зочин [94.75.218.185] 2021/1/21
Олон хүний асуудал төрийн байгууллага нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан илт буруутай зүйлд анхаарал хандуулж шалгана гэсэн утгатай заалт бас байдаг юм шүү хө !
1 | 0 Хариулах
Зочин [203.91.114.244] 2021/1/20
олон хүүхэдтэй гэдгийг тодруульяааа? 3? 4?
0 | 0 Хариулах
зочин [66.181.185.224] 2021/1/20
3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгодог. Гэхдээ энэ шийдвэр гагцхүү хүүхдээ асарч буй эцэг эхэд хамаатай болно
0 | 0 Хариулах