Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдүгээр хороололд агаар маш их бохирдолтой буюу хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл илрэхээр байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын агаарын чанарын индексээс харвал өнөөдөр 12:00 цагийн байдлаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, цахилгаан станц орчимд маш их бохирдолтой буюу 522 гэх үзүүлэлтийг заалаа. Мөн өнөөдөр 11:00 цагт агаарын чанарын индекс цахилгаан станц орчимд 538 байсан нь тухайн орчим дахь сүүлийн 24 цагт хамгийн өндөр үзүүлэлт байв.

Мөн 12:00 цагийн үзүүлэлтээр нэгдүгээр хороолол орчимд агаарын чанарын индекс 458 байсан бол 12:30 цагт шинэчлэгдсэн мэдээллээр 427 болсон байна.

Агаарын чанарын индекс 400-500 гэсэн үзүүлэлт заасан үед нийт хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл илэрдэг. Иймд зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах, àрхаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай хэмээн зөвлөдөг. 

Харин 500-гаас дээш гарах нь маш их бохирдолтой буюу аюултай түвшинд тооцогддог. Энэ үед нийт хүн амын эрүүл мэндэд аюултай тул хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх шаардлагатай юм.