Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дулааны төлбөрийн хөнгөлөлтийн талаар хэрэглэгчдийн гар утсанд очиж буй мессежийн тайлбар

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавирусийн халдварт цар тахлын үед иргэддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл айл өрх, есөн салбараас бусад ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр даах шийдвэр гараад хэрэгжиж эхэлж байна.

Энэ дагуу хэрэглэгчийн дулааны төлбөр хэрхэн хөнгөлөгдөж буй талаар УБДС ТӨХК-аас гар утсанд илгээсэн мессежийг тайлбарлажээ.

 

Хөнгөлөлтөд хамрагдахгүй 9 салбар:

  1. Төсөвт байгууллага
  2. Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд
  3. Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр
  4. Банк, банк бус санхүүгийн байгууллага
  5. Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч 
  6. Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
  7. Интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
  8. Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
  9. Өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэр.