Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтүшиг: Хоёрдугаар сард үйлдэх нислэгийн хуваарийг энэ сарын 27-ны өдөр албан ёсоор зарлана

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Тусгай үүргийн нислэг үйлдэхтэй холбоотойгоор ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

"Өнөөдрийн байдлаар 8,433 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байна"

Тэрбээр "Өнгөрсөн хоёр сарын хугацаанд нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо огцом нэмэгдлээ. Яг өнөөдрийн байдлаар гадаад улсаас нутаг буцах хүсэлтээ гаргаад буй 8,433 хүн байна.

Үүнээс нэн яаралтай буюу ирэх сардаа багтаж эх орондоо ирэх хүсэлтэй 2,660 орчим иргэн байна.

Нутаг буцах хүсэлтээ гаргасан иргэдийг бүс нутгаар ангилж үзвэл:

  • Азийн бүсээс -6,315
  • Америк-1,478
  • Австрали-93
  • Африк-3
  • Европ-544 иргэн байна.

БНСУ-д манай улсын 45 мянга гаруй иргэн оршин суудаг. Тус улсаас эх орондоо ирэх хүсэлтэй 4,868 иргэн байна. Бид нэгдүгээр сарын 27-ны өдөр хоёрдугаар сард гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ авчрах нислэгийн хуваарийг албан ёсоор зарлана" гэв.

"Цар тахал гарснаас хойш нийт 28,195 иргэн эх орондоо ирээд байна"

Үргэлжлүүлэн “Цар тахал гарснаас хойш Монгол Улс авто болон агаарын замаар нийт 28,195 иргэнийг эх оронд нь авчирсан. Үүнээс 118 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж 93 улсаас 21,522 иргэн ирсэн бол авто замаар 6,643 иргэн ирсэн байна.

Түүнээс гадна гадаадад зорчих хүсэлтэй иргэд ГХЯ-нд сүүлийн саруудад тогтмол хандаж байгаа. Тусгай үүргийн нислэгийг төлөвлөхдөө тэдгээр иргэнийг буцах боломжоор хангахыг анхаардаг.

Улс орнуудын нөхцөл байдал амаргүй байгаа бөгөөд хилийн хязгаарлалтын хугацаагаа сунгасаар байгаа энэ үед нислэг үйлдэх төлөвлөгөөг уялдуулан шийдвэрлэдэг гэдгийг хэлье" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/160474048924682