Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Хэбэй мужид 1,500 өрөөтэй тусгаарлах байрыг 5 өдрийн дотор босгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдварын томоохон голомт илрээд байгаа умард Хятадын Хэбэй мужид 1,500 өрөө бүхий тусгаарлах байрыг нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн ердөө таван өдрийн дотор босгожээ.

Нангон хотын гадна орших үйлдвэрийн цогцолборт энэхүү тусгаарлах байрыг байгуулсан байна. Ирэх долоо хоногт энд 5,000 өрөө нэмж, ашиглалтад оруулахаар болжээ.

Урьдчилж үйлдвэрлэсэн бэлэн бэлдэцээр босгосон өрөө бүр 18 метр квадрат талбайтай бөгөөд ор, цахилгаан халаагуур, угаалтуур, жорлонгоор тоноглогдсон байна. Мөн тусгаарлагдсан хүмүүсийг уйдаахгүйн тулд Wi-Fi сүлжээгээр хангажээ.

Нангон хотод нийтдээ 6,500 өрөөтэй тусгаарлах байр яаралтай байгуулах ба эхний ээлж нь ийнхүү ашиглалтад орж байна. Хэбэй мужийн төв Шижязуань хотод 3,200 өрөөтэй тусгаарлах байрыг мөн босгож эхэлжээ.

Баасан гарагт Хэбэй мужид коронавирусийн дотоодын халдварын 643 тохиолдол, гадаадаас зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Тус мужид үүссэн голомт нь гадаадаас ирсэн халдвартай хүн, эсвэл вирус тээсэн импортын хүнснээс эх үүсвэртэй байж болзошгүйг орон нутгийн удирдлагууд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Russia Today