Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,146 зорчигч хотоос гарчээ

ikon.mn
2021 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 549 тээврийн хэрэгслээр 1,108 зорчигч хот руу нэвтэрч, 551 тээврийн хэрэгслээр 1,146 зорчигч хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 83 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Хяналтын явцад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс