Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Гэрээр очиж шинжилгээ авч байгаа бол хоёрдагч хавьтал. Харин дагуулаад явбал ойрын хавьтал гэсэн үг

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших ... дугаар байрны иргэдийг өчигдөр шинжилгээнд хамруулсан. Эдгээр иргэний шинжилгээ хариу ямар гарсныг ЭМЯ-ны мэдээллийн цагаар тодрууллаа.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооноос хоёр тохиолдол илэрсэн. Хавьтлуудыг өчигдөр шинжилгээнд хамруулахад шинээр тохиолдол илрээгүй. Эхний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.

Гэрээр очиж шинжилгээ авч байвал хоёрдогч хавьтал гэж ойлгох хэрэгтэй. Аваад явж байгаа бол ойрын хавьтал. 

Ойрын хавьтлуудыг богино хугацаанд илрүүлж, ажиглан тусгаарлах байранд нэг нэгээр нь тусгаарлаж байна. Ойрын хавьтлыг гэрт нь тусгаарлахгүй" гэлээ.

ВИДЕО:

https://fb.watch/2F3r0CPuAW/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.