Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Цэргийн ангийн ажилтан нь батлагдсан тохиолдлын хоёрдогч хавьтал

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Зэвсэгт хүчний дугаар ангид ажилладаг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд гарсан юм. 

Энэ талаар Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагаар тодруулахад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Цэргийн ангид ажилладаг хүний гэр бүлийн гишүүн нь өвдсөн учраас хоёрдогч хавьтал юм. Хоёрдогч хавьтлуудыг шинжилгээнд оруулдаг учир тэр журмаараа шинжилгээ авна.

Кластер өвчлөлтэй байгаа энэ үед ард иргэдийн дунд халдвар тарах эрсдэлээс хамгаалж хавьтал, хавьтлын хавьтлыг тогтоож шинжилгээ авч байгаа. ДЭМБ-ын зөвлөмжид хоёрдогч хавьтлаас шинжилгээ авах тухай байдаггүй. Гэхдээ бид өөрийн улс орны онцлогт тохируулан хүн амын дундах тархалт болгохгүйн тулд өргөн хүрээнд ийнхүү тандалт хийж байгаа юм" хэмээв.

ВИДЕО: 
https://fb.watch/2F3r0CPuAW/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.