Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Коронавирусийн шинэ хувилбараар өвчилсөн эхний 1-3 хоногт PCR шинжилгээгээр халдвар илрэхгүй байх магадлал өндөр

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар Их Британид бүртгэгдсэн. Уг хувилбарыг олон улсын судлаач, мэргэжилтнүүд эрчимтэй судалж буй бөгөөд судалгааны үр дүнд тодорхойлогдсон зарим шинжийг ЭМЯ-наас мэдээлэв. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн улс орнуудад коронавирусийн халдвар тархалт эрчтэй нэмэгдсэн хэвээр байна. ДЭМБ анх 2020 оны есдүгээр сард коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар гарсныг мэдээлсэн. Энэ нь одоогоор Их Британиас гадна Сингапур, Япон зэрэг Азийн улсуудад бүртгэгдээд байна.

Коронавирусийн шинэ хувилбар нь COVID-19-өөс хэд хэдэн ялгаатай байгааг судлаачид мэдээлсэн. Тухайлбал,

  • Халдварлах чадвар өндөр,
  • Хүүхдийг өвчлүүлэх ихээхэн эрсдэлтэй,
  • Өндөр настнууд илүү хүнд өвчилж байгаа
  • 50-60 хувь нь шинж тэмдэггүйгээр өвчилж байна. Шинж тэмдэггүйгээр өвчилсөн эхний 1-3 хоногт PCR шинжилгээнд илрэхгүй байх магадлал өндөр байна. Энэ нь цаашид дэлхий дахинд аюул тарих эрсдэл их байгаа юм. 
Мөн COVID-19-тэй харьцуулбал шинэ хувилбараар өвчилсөн ахмад настан, жирэмсэн эхчүүд илүү их хүндэрч байгаа. Иймд гэртээ байх, зайлшгүй гарах шаардлагатай бол амны хаалтыг зөв зүүх, хүн хоорондын зайгаа гэртээ ч барьж байх, архаг хууч өвчтэй хүмүүсээ халамжлах, дархлаагаа дэмжих, баяр амралтын үед айлд очихгүй байх, гэртээ зочин урихгүй байхыг дэлхийн эрдэмтэд зөвлөж байна. Энэ нь хайртай дотны хүмүүсээ хамгаалах арга юм. 

Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, зөвлөгөөг цахимаар авч, ахмад настнуудаа аль болох эрүүл мэндийн байгууллагаар дагуулж явахгүй байхыг зөвлөе" гэлээ.

ВИДЕО: 
https://fb.watch/2F3r0CPuAW/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.