Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Хөл хориог нэгдүгээр сарын 6-наас хойш сунгах эсэх саналыг ЭМЯ одоогоор гаргаагүй

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар сэтгүүлчид хөл хориог сунгах тухай санал гаргасан эсэхийг лавлалаа.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ЭМЯ-наас хөл хориог нэгдүгээр сарын 6-наас хойш сунгах эсэх саналыг одоогоор УОК-т гаргаагүй байгаа" гэв.

Монгол Улсын хэмжээнд COVID-19-ийн 1,137 тохиолдол батлагдаад байгаа юм. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд нийслэлийн бүх дүүрэгт харьяалалтай байгаа тул нийслэлийн хэмжээнд томоохон дэгдэлт гарлаа гэдгийг ХӨСҮТ-өөс 2020 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр мэдээлсэн.

Үүнээс улбаалан тархалтын хүрээг хумих, хүн амын дунд тархалт болохоос сэргийлж, УОК, Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 23-наас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 06:00 цаг хүртэл Улаанбаатар хотод гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон билээ.

ВИДЕО:

https://fb.watch/2F3r0CPuAW/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.