Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн харьяа эмнэлгүүдэд томуугаар өвчилсөн 354 хүүхэд эмчлүүлж байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 14-ний байдлаар, амбулаторийн 53,611 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 973 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 1.8 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар нэмэгдсэн, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 7.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Нийт өвчлөгсдийн 39.8 хувийг 0-1 нас, 19.5 хувийг 2-4 нас, 8.0 хувийг 5-9 нас, 5.0 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 557 дуудлага ирснээс 33.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авжээ.

Мөн энэ сарын 15-ны байдлаар, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 1,123 орон дээр 354 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 47 буюу 17.8 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд байгаагаас 100 хувь нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 12 буюу 15.8 хувийг амьсгалын замын өвчтэй иргэд эзэлж байгаа юм.

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдвар, мөн коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.