Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын багц хуулийн төсөлд багшийн цалинг төрийн үйлчилгээний албан хаагчийн дундаж цалингаас 2 дахин их байх саналыг гаргажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: БШУЯ

Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг орон даяар үргэлжилж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд өнөөдөр нийслэлийн 9 дүүрэг, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг 6 аймгийн төрийн болон төрийн бус боловсролын байгууллагын багш, ажилтнуудтай цахимаар холбогдож, хуулийн төсөлд тусгах саналыг сонслоо.  

Аймаг, нийслэлийн багш нарын хамгийн их тавьсан асуудал бол нийгмийн баталгаа, цалингийн асуудал байсан юм.

Харин Боловсролын багц хуулийн төсөлд багшийн цалинг төрийн үйлчилгээний албан хаагчийн дундаж цалингаас 2 дахин их байх саналыг гаргажээ. Мөн боловсролын байгууллагыг улс төрөөс хараат бус байлгах зорилгоор сургууль, цэцэрлэгийн удирдлагыг босоо тогтолцоогоор мерит буюу чадахуйн зарчмаар томилдог асуудлыг хуульчлахаар тусгасан байна. Үүнийг хуульчлан тусгаж өгч байгааг багш нар дэмжиж байгаагаа илэрхийллээ. 

Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яам, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хамтран Боловсролын багц хуулийн төслөөр орон даяар санал авсан.

Одоогоор тус яамны вэб сайт, бүх шатны сургалтын байгууллага, багш, эцэг, эх, суралцагчаас цахим болон бичгээр нийт 54 мянга орчим удаагийн хандалт хийгдэж, 22,637 саналыг өгөөд байна.

 

Эх сурвалж: БШУЯ