Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болор-Эрдэнэ: QR.119.mn болон ebarimt дээр тулгуурлаж хийж буй хөгжүүлэлтэд нэг ч төгрөг гараагүй

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ebarimt системд тулгуурлан цар тахлын үед батлагдсан тохиолдлын хавьтлыг эрт илрүүлэх зорилгоор qr.119.mn платформыг хөгжүүлснийг холбогдох байгууллагууд хамтран танилцууллаа.

Мэдээллийн дараагаар сэтгүүлчид платформын ажиллагаа, хүчин чадлын талаар асуулт асууж, хариулт авав.

-Орон нутаг руу буцах хүсэлтэй иргэд 119.mn-д бүртгүүлснээр, шинжилгээний хариугаа авах ёстой байсан. Гэтэл сайт ачааллаа дийлэхгүй унасан. Үүнээс улбаалан иргэд шинжилгээнийхээ хариуг авч чадахгүй буцлаа. Та бүхний өнөөдөр танилцуулж буй платформ ачааллаа дийлэх үү. Мөн үүнийг хөгжүүлэхэд хэдэн төгрөг зарцуулсан бэ?

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: -119.mn сайтыг гуравдугаар сараас эхлэн ЭМЯ болон Интерактив хэмээх компани хамтран хөгжүүлсэн.

12 дугаар сарын 1-нд Улсын Онцгой комиссоос манай агентлагийг дуудан үүнд арга хэмжээ ав гэсэн тул Үндэсний дата төвтэй хамтран ачааллыг даах чадлыг сайжруулах, багтаамжийг нэмэгдүүлэхээр ажилласны сацуу оператор компаниудтай хамтран ажиллаж, иргэдэд шинжилгээний хариуг утасны дугаараар нь илгээсэн. 

QR.119.mn болон ebarimt дээр тулгуурлаж хийж буй энэ хөгжүүлэлтэд нэг ч төгрөг гараагүй гэдгийг албан ёсоор хэлье.

Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг: -Ebarimt системийн хувьд 2016 оноос хэрэгжиж эхэлсэн, хөгжүүлэлт хийсээр байгаа систем. Хүмүүс ч хэрэглэж хэвшсэн. Цар тахалтай холбоотой гарч болзошгүй хүндрэлийг Үндэсний дата төв, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран ажиллаж, цаг тухайд нь шийдвэрлэнэ. 

Жил ирэх тусам хандалт нэмэгдэж байгаа. Энэ системд өдөрт дунджаар 500 мянга гаруй хэрэглэгч хандаж, 1.2 сая баримтыг бүртгүүлж байна. 

Одоогийн байдлаар үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэгчид л хандан, QR кодоо уншуулж байх юм. Бид технологийн шинэчлэлээ хийсэн. Тодруулбал, энэ оны долдугаар сард сервер, тоног төхөөрөмждөө шинэчлэл хийсэн. 

ВИДЕО:
https://www.facebook.com/iKonNews/videos/411624070023605/