Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Архангай аймагт батлагдсан хоёр тохиолдлын ойрын болон хоёр дахь хавьтлын 120 хүнээс коронавирус илрээгүй"

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтагч энэ сарын 15-ны өдөр Улаанбаатараас Архангай аймгийн Батцэнгэл суманд очсон бөгөөд тухайн иргэн болон хүүхдээс нь коронавирус илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тухайн хоёр иргэний ойрын болон хоёр дахь хавьтлын нийт 200 хүнээс шинжилгээ авсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр "Хамгийн сүүлд халдвар бүртгэгдсэн Архангай аймагт хөл хорио тогтоох зэргээс эхлээд нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээг идэвхтэй зохион байгуулж байна.

Архангай аймагт батлагдсан хоёр тохиолдлын ойрын хавьтал болон хоёр дахь хавьтлын нийт 200 гаруй хүний нэрийг гаргаж, шинжилгээнд оруулсан.

Одоогоор 120 орчим хүнд нь шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна" гэлээ.

Тус аймгийн Онцгой комиссоос Батцэнгэл, Ихтамир суманд арванхоёрдугаар сарын 1-ний 18:00 цаг хүртэл хатуу хөл хорио буюу ТЭГ зогсолт хийхээр шийдвэрлэсэн бөгөөд өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар арванхоёрдугаар сарын 11-ний 06:00 цаг хүртэл аймгийн хэмжээнд мөрдөж буй бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасан юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1083983692030965

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.