Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнс тээвэрлэн Архангай аймгийн Батцэнгэл суманд очсон иргэн хүүдээ коронавирус халдаажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

21:23 2020/11/28

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн онцгой комиссоос дараах мэдээллийг өгөв.

Батлагдсан иргэн хөл хорио тогтоохоос өмнө Улаанбаатар хотод очсон. Ирэхдээ хувийн автомашиндаа дэлгүүрийн хүнс тээвэрлэн ирсэн байна. 

Гэрэл зургийн эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ

 Улаанбаатар хотод батлагдсан нэгдүгээр хавьтал хожуу илэрсэн. ХӨСҮТ-ийн шуурхай удирдлагын нэгж, Архангай аймгийн тагнуулын хэлтсээс Улаанбаатар хотод илэрсэн ойрын хавьтал Батцэнгэл суманд байгаа тухай мэдээлэллийг аймгийн онцгой комисст өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 27-ны 12:50 цагт ирсэн. Энэ сарын 15-наас хойш үүнийг мэдэлгүй өнгөрүүлж, онцгой байдал муу ажилласан гэх ташаа мэдээлэл иргэдийн дунд тархаж байгаад харамсалтай байна. Хариу арга хэмжээг нэн яаралтай авч, тандалт судалгааг хийн ажиллаж байна.

21:02 2020/11/28

Аймгийн ЗДТГ-ын цахим хуудаст Батцэнгэл суманд илэрсэн сэжигтэй тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан болохыг мэдээллээ. 

Уг мэдээлэлд "Архангай аймгийн Батцэнгэл суманд Covid-19-ийн хоёр тохиолдол батлагдлаа. Тодруулбал аав, хүү хоёрын PCR шинжилгээний хариу эерэг гарчээ.

Хүүгийн аав энэ сарын 15-ны өдөр хүнс тээвэрлэлтийн машинтай Архангай аймгийн Батцэнгэл суманд очсон байна. Улмаар хүүдээ халдвар тараасан нь тогтоогджээ. Одоогоор аав, хүү хоёрын ойрын хавьтлуудыг олж тусгаарлах ажлуудыг зохион байгуулж байна" гэсэн байна. 

19:14 2020/11/28

Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтагч энэ сарын 15-ны өдөр Улаанбаатараас Архангай аймгийн Батцэнгэл суманд очсон нь тогтоогджээ.

Тухайн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан байна. Тиймээс PCR шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хот руу илгээсэн болохыг аймгийн ЗДТГ-аас мэдэгдэв.

Үүнтэй холбогдуулан аймгийн онцгой комиссоос шуурхай баг гарган, тандалт судалгаа хийж эхэлсэн байна. 

Энэ талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудаст "Архангай аймгийн Батцэнгэл суманд Ковид-19 вирусийн батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтагч энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ирснийг тогтоон, тус суманд яаралтай арга хэмжээ аван ажиллаж байна.

Тухайн иргэний түргэвчилсэн тестийн шинжилгээний хариу эерэг гарсан тул, Аймгийн Онцгой Комисс яаралтай арга хэмжээ авч PCR шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хотруу илгээгээд байна. Тус суманд шуурхай штабын бүлэг байгуулж, сумын онцгой комисстой хамтран сэжигтэй тохиолдол илэрсэн бүсэд хөл хорионы дэг журам тогтоон, тандалт судалгаа хийн ажиллаж байгаа тул ард иргэд хөл хорионы дэглэмээ чанд сахиж, олон нийтийн сүлжээнд цацагдаад буй албан бус мэдээлэлд анхаарал болгоомжтой хандахыг хүсье" гэжээ. 

“Арваннэгдүгээр сарын 12-ноос хойш голомттой бүс нутгаас ирсэн иргэдэд тандалт судалгаа хийсэн ба аймгийн хэмжээнд 1,300 гаруй хүн хамрагдсан. Мөн Эрдэнэбулган сумын хэмжээнд 237 иргэнд асуумж, тандалт, судалгааг хийсэн байна” хэмээн энэ сарын 25-ны өдөр аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар мэдээлж байжээ. 