Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Халдвар авсан 0-15 насны 75 хүүхэд, 70-аас дээш насны 9 иргэн эмчлүүлж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд бүртгэгдсэн 791 тохиолдлоос 354 нь эдгэрээд байгаа тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

"Батлагдсан тохиолдлуудаас 6 хүний биеийн байдал маш хүнд байна"

Тэрбээр өнөөдрийн байдлаар ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийт 428 батлагдсан тохиолдол эмлэгдэж байгаа.

Эмчилгээнд байгаа хүмүүсээс биеийн байдал:

  • Маш хүнд - 6
  • Хүнд - 4
  • Хүндэвтэр - 76
  • Хөнгөн 342 хүн байгаа юм.

Эмчилгээнд байгаа хүмүүсээс Халдвартын клиникт 250 нь байна. Үүнээс хоёр хүний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд одоогоор тогтвортой болж буй.

Мөн Цэргийн төв эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд дөрвөн хүн бий. Эдгээр хүний биеийн байдал харьцангуй тогтворжиж байгаа" гэв.

"Батлагдсан тохиолдлууд дунд нэг настай 2, хоёр настай 3 хүүхэд эмчлүүлж байна"

Үргэлжлүүлэн "Батлагдсан тохиолдлуудад илэрч байгаа эмнэл зүйн шинж тэмдгүүдээс дийлэнх нь буюу 21 хувьд нь хуурай ханиалгах шинж тэмдэг илэрч байна.

Мөн 9-12 хувьд нь нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол 4-7 хувь нь амт, үнэр мэдрэхгүй болох, 1-2 хувьд нь нүд улайх, суулгах, ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа.

Халдвар авсан хүмүүс 2-90 насны иргэд байгаа бөгөөд одоогоор 70-аас дээш насны есөн хүн, 0-15 насны 75 хүүхэд эмчлэгдэж байна.

Халдвар авсан 0-15 насны 75 хүүхдээс:

  • 0-9 насны 38 хүүхэд
  • Нэг настай 2 хүүхэд 
  • Хоёр настай гурван хүүхэд эмчлүүлж байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1083983692030965

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.