Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Яваандаа хөнгөн өвчтөнүүдийг гэрт нь тусгаарлаж эмчлэх арга барилыг хэрэгжүүлж болно

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Гадаад улс оронд хөнгөн өвчилсөн иргэдийг гэрт нь тусгаарлан эмчилж буй туршлага бий. Манай улс яваандаа энэхүү туршлагыг хэрэгжүүлэх боломжтой юу?" гэсэн сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өгөв.

Тэрбээр "Хөнгөн өвчтөнүүдийг гэрт нь эмчлэх тактикт цаашдаа шилжихийг үгүйсгэхгүй. Учир нь дэлхий дахин энэ цар тахалтай тэмцээд 11 сар болж байна.

Улс орнуудад эхний үед зөөвөрлөгдөж орж ирсэн болон кластер өвчлөлтэй байсан үед өвчтөнүүдийн хүнд, хөнгөнөөс үл шалтгаалан эрүүл мэндийн байгууллагад тусгаарлаж эмчилгээ хийж байсан.

Дараа нь нийт хүн амын дунд өндөр хэмжээгээр халдвар тархсан тохиолдолд аль болох хөнгөн хүмүүсийг гэрээр нь эмчилж, эмнэлгийн тусламж зайлшгүй хэрэгтэй, хүндээр өвчилсөн хүмүүсийг эрэмбэлэн ангилан эмнэлэгт эмчилж, эндэгдэл гаргахгүй байх тал дээр анхаарах арга барил бий.

Энэ нь дээрх тохиолдолд бидний авч хэрэгжүүлж болох нэг арга барил гэж төлөвлөгөөнд тусгагдсан байгаа" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1083983692030965

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.