Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын хэмжээнд 30 гаруй гэр бүлийн 100 орчим хүн коронавирусээр өвчлөөд байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

"Гэр бүлээс нэг хүн л халдвар авахад тэр гэр бүлийн 2-5 хүн өвчилж байна"

-Манай улсад ер нь гэр бүлийн гишүүд ихэвчлэн өвчилж байна уу. Үүнд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

Д.Нарангэрэл: -Ер нь амьсгалын замын халдвар гэр бүлийн ойрын хавьтал буюу эмнэлгийн хэллэгээр халуун хөнжлийн хавьталд илүү тархдаг. Коронавирусийн халдвараар ч ойрын хавьтлын буюу гэр бүлийн гишүүд нь өвдөх тохиолдол нэлээд их ажиглагдаж байна.

А.Амбасэлмаа: -Улсын хэмжээнд 30 гаруй гэр бүлийн 100 орчим хүн өвчлөөд байна. Энэ бол 1.5 метрээс дотогш зайд амны хаалтгүй хамт байсан хүмүүс өвдөж байгаагийн баталгаа. Мэдээж нэг гэрт байгаа хүмүүс үргэлж амны хаалттай суугаад байхгүй. Энэ мэт ойрын хавьтлуудаас эх сурвалжтай халдвар зонхилж байна.

Гэр бүлээс нэг хүн л өвчлөхөд бусад нь өвчлөхгүй байх тохиолдол байхгүй. Тэр гэр бүлээс 2-5 хүн өвдөж байна. Иймд иргэд 1.5 метрээс дотогш зайд аль болох харьцахаас зайлсхийх, нэг хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нь чухал" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1083983692030965

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.