Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнгөрсөн жил томуугаар хүнд өвчилсөн 100 гаруй хүнд судалгаа хийхэд коронавируст халдвараар өвчилсөн хүн байгаагүй"

Г.Номин, iKon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Улаанбаатарт хотод гадуур буюу тусгаарлалтад ороогүй иргэнээс халдвар илэрсэн үү?

А.Амбасэлмаа: Улаанбаатарт гадуур явж байсан иргэнээс халдвар нэмж илрээгүй. Бид хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж аваад давтан шинжилгээ хийх, халдвар илэрвэл хавьтал болсон хүмүүсийг нь хөөж судлах ажлыг хийж байгаа учраас халдварын тархалт хямгатай явж байна. Цаашдаа өшөө өргөжүүлсэн тандалт хийгдэж явах учиртай тул хөл хориог сунгах санал гаргасан.

-Өнгөрсөн жилийн өдийд өндөр халуурдаг ханиад их гарсан. Тухайн үед өвчилсөн хүмүүсээс шинжилгээ авч, судалгаа хийж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

А.Амбасэлмаа: Өнгөрсөн оны нэгдүгээр сард Монгол Улсад томуугийн Н3, N1, B вирусийн халдвар гарсан байсан. Энэ халдвар эмнэлэгт хэвтэлтийн дийлэнх хувийг эзэлж байсан бөгөөд бид эргэн судалгаа хийж 100 гаруй хүнийг хамруулахад коронавируст халдвараар өвчилсөн хүн байгаагүй. Хоёр вирус хавсарч байсан учраас хүнд өвчилж байсан.

Тухайн үед дэлхий дахинд коронавирусийн халдвар гарч, хариу арга хэмжээг эрчимтэй авч, иргэд амны хаалт зүүх болсон учраас ханиад томуугийн өвчлөл буурсан. 

Д.Нарангэрэл: Томуугийн харуулдан тандалтыг хоёр аргаар хийдэг бөгөөд өнгөрсөн жилийн хувьд Амбасэлмаа даргын хэлсэн вирусүүд эргэлтэд байсан. Тандалтаас харахад насны бүлэгт өөрчлөлт гараагүй. Жил бүр 0-4 насны хүүхдүүдийн дунд өвчлөл, эмнэлэгт хэвтэлт хамгийн их байдаг нь өнгөрсөн жил ч давтагдсан.

Мөн АШУҮИС-ийн багш нар, ХӨСҮТ-ийн эрдэмтэн судлаачид болон бусад судлаачид хамтраад хүн амын дунд коронавирусийн халдвар байгаа эсэхийг тогтоох харуулдан тандалтыг хийёэн. Эдгээр судалгааны үр дүн болон тархвар судлал, лабораторийн шинжилгээг үндэслэн коронавирусийн халдвар манай улсад 2020 оны арваннэгдүгээр сард анх гарсан гэдгийг хэлж байгаа юм шүү.

ВИДЕО: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/1092240254561700
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.