Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ: /2020.11.24 11:00 цагийн байдлаар/
"Өчигдөр улсын хэмжээнд нийт 4,335 хүнд шинжилгээ хийхэд 32 сорьцод коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 672 боллоо" гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв.
Мөн тэрбээр "Улаанбаатар хотод гурван тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний нэг нь төмөр замын Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч байсан. Бид тухайн өрхийн эмнэлгээр үйлчлүүлсэн нийт хүмүүсийг шинжилгээнд хамруулахаар ойрын хавьтлын 111 хүн, хоёр дахь хавьтлын 176 хүнийг тус тус тогтоогоод байна. Тандалт судалгаа үргэлжилж байна" гэсэн юм.