Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн болон дотоодод батлагдсан коронавируст халдварын тохиолдол нийт 640 боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.11.23 11:00 цагийн байдлаар/

https://www.facebook.com/iKonNews/videos/1788100374686442

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванэгдүгээр сарын 22-ноос хойш улсын хэмжээнд нийт 3,011 хүнд PCR шинжилгээ хийсэн. Ингэхэд Улаанбаатар хотод 11 тохиолдол шинээр нэмж бүртгэгдлээ.

Шинээр нэмэгдсэн тохиолдлууд нь бидний хяналтдаа авсан хүмүүс байсан бөгөөд халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын дундаас гарсан. Өөрөөр хэлбэл, ойрын хавьтлуудыг тусгаарласан байснаас гарсан гэсэн үг юм.

Ингээд Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 640 боллоо. Үүнээс 340 хүн нь буюу 53 хувь нь эдгэрээд байна" хэмээн хэлэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.