Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батжаргал: Орхон аймагт сэжигтэй тохиолдлууд илэрсэн тул аймгийн хэмжээнд бүх нийтийн хөл хориог тогтоолоо

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дархан-Уул аймгийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Орхон аймагт байгаа учраас өгөгдсөн маршрутын дагуу тандалт судалгаа хийж ажиллаж байгаа аж.

"Ингэхдээ 1,600 гаруй хүнээс түргэвчилсэн тест авч, ХӨСҮТ-ийн лаборатори руу явуулсан. Хэд хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн тул аймгийн хэмжээнд бүх нийтийн хөл хориог тогтоолоо. Иймд нийт иргэд маань аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу гаргасан захирамжийг биелүүлж гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.

Албан ёсоор ХӨСҮТ-ийн хариу гарна. Тэр болтол зөвшөөрөгдсөн байгууллагууд ажилчдынхаа тоог боломжит хэмжээгээр цөөлж ажиллахыг шаардаж байна. Мөн сошиалаар явж буй баталгаагүй мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье" хэмээн Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал хэллээ.