Коронавирусийн халдварын тохиолдол гурваар нэмэгдэж, 431 боллоо /2020.11.16/
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
(2020.11.16-ны өдрийн 11:00 цагийн байдлаар)
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр 17:00 цагт мэдээлэл хийснээс хойш гурван тохиолдол шинээр бүртгэгдэн нийт халдварын тоо 431 болоод байна.
Нийслэл болон Сэлэнгэ аймагт коронавирусийн багц тохиолдол илэрсэн хэвээр байна. ЭМЯ, НЭМГ-аас оношлогооны 11 цэгийг дээр нь найман цэг нэмж, нийт 19 цэгээр шинжилгээ тандалт хийж эхлээд байна.
ХӨСҮТ-өөс гадна Зооноз өвчин судлалын төвийн лаборатириудад нийт 1,918 хүнд шинжилгээхийхэд 758 хүний сорьцод коронавирусийн шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Дараагийн буюу 17:00 цагийн мэдээллийн үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариуг мэдээлнэ" гэв.
График. Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

