Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: "Иргэдийн гэрт архи дуудлагаар хүргэж байна" гэх мэдээллийн дагуу шалгалт хийжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ЦЕГ-ын Шуурхай удирдлагын штабаас мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ:

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өчигдрийн хувьд 39 бүртгэгдэж 74 хувиар буурсан. Мөрийтэй тоглоом тоглосон иргэдийг илрүүлж, үйлдлийг таслан зогсоолоо.

Цахим орчимд мөрийтэй тоглоом  зохион байгуулсан бол 450-14 мянган нэгжтэй тэнцэх хэмжэгээр торгох, эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, мөн зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих гэсэн хуулийн заалттай.

Иргэдийн гэрт архи согтууруулах ундаа хүргэж байна гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явууллаа. Эрүүгийн цагдаагийн албаныхан 72 ширхэг архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан үйлдлийг таслан зогсоон, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Хөл хорионы үед иргэдийг төөрөгдөлд оруулж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт явуулж байгаа” гэлээ.

Нийтийн хэв журмыг хангах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга Н.Лхагвасайхан “Цагдаа дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Цар тахалтай тэмцэх гол ажил бол явган болон машины хөдөлгөөнд хяналт тогтоох юм. Эргүүлийг шөнө өдрийн алинд ч агаар, цахимаар болон биечлэн гүйцэтгэж байна.

Алба хаагчдад халдвар хамгааллын дэглэм сахиулах чиглэлд анхаарч байгаа. Алба хаагчид олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал газар, тусгаарлах байрууд зэрэг чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна. Иргэд гэртээ байж, мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг сайн дагаарай” гэлээ.

Гэртээ байх дэглэмийг иргэд сайн сахиж байна

Тээврийн цагдаагийн албанаас “Одоогийн байдлаар зам тээврийн ослын есөн дуудлага тээврийн цагдаагийн албанд бүртгэгдлээ. Эрчим хүч, газрын тос, усан хангамж, хэвлэл мэдээлэл, тусгаарлалтын үүрэг гүйцэтгэж байгаа, харуул хамгаалалт, оршуулгын үйл ажиллагаа явуулдаг байгууллагын алба хаагчид хөдөлгөөнд оролцож байна. Онцын шаардлагагүй үед хөдөлгөөнд оролцож байгаа иргэд ховор байгаа. Гэртээ байх дэглэмийг иргэд сайн сахиж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Сэлэнгэ аймгийн 17 суманд хөл хорио тогтоосон

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас “31 пост, 111 алба хаагч иргэдийн хөл хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна. Гуравдугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор нийт 13 мянга орчим тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн.

Сэлэнгэ аймгийн 17 суманд хөл хорио тогтоогоод байна. Хилийн цэрэг, онцгой байдал тэтгэвэртээ суусан ахмад ажилчдаас бүрдсэн баг хамгаалалтад гаран ажиллаж байна. Одоогоор зөрчил гараагүй” гэв.