Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Хавьтал болсон 215 иргэнийг нийслэлийн гурван цэгт тусгаарлан ажиглаж байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр оролцож, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Тусгаарлах байрнаас 259 иргэн гарч гэрийн ажиглалтад шилжлээ. Эдгээр хүмүүст гэрийн ажиглалтад байхыг зөвлөсөн. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны зохион байгуулалт сүүлийн үед их ачаалалтай байгаа. ХӨСҮТ-ийн зөвлөмж болгосноор хавьтал болсон 215 иргэнийг нийслэлийн гурван цэгт тусгаарлан ажиглаж байна.

Орон нутгийн мэргэжлийн байгууллагууд хамтран гэрийн ажиглалтад байгаа хүмүүст хяналт тавьж ажиллаж байгаа. Шуурхай штабт хоногт дунджаар 1,300 гаруй санал хүсэлт ирж байгаа бөгөөд асуудалд тэр дор нь хариу өгсөн.

Нийт 5,167 албан хаагч, 263 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна. Гурван цэгт тусгаарлаж байгаа хүмүүсийн зардлын асуудлыг төр хариуцаж ажиллах болно” гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.