Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ гэдгийг ТЦА-наас мэдээллээ. Пүрэв гарагт 4,9-өөр төгссөн дугаартай машин хязгаарласан бүсэд хөдөлгөөнд оролцохгүй байдаг билээ.

Манай улсад коронавирусийн халдварын эрсдэл маш өндөр байгаа тул Засгийн газар өнөөдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн  бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Ингэснээр:

  • Хүнсний дэлгүүр
  • супермаркет
  • хүнсний зах
  • шатахуун түгээгүүр
  • эмийн сан
  • эмнэлэг
  • худаг усан хангамж
  • дулаан хангамж
  • цахилгаан станц
  • хэвлэл мэдээлэл
  • харилцаа холбоо
  • буяны үйл ажиллагаа
  • хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй.

Төрийн байгууллагуудын ковидтой холбоотой цөөн тооны хүмүүс ажиллана. Бусад нь гэртээ байна.

Хувийн хэвшлийн байгууллагууд ажилчдаа гэрээсээ ажиллах боломжоор хангахыг УОК-ын дарга уриалсан юм.