Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Цөмийн хаягдлыг булшлах чиглэлээр Япон улстай байгуулсан гэрээ, хэлэлцээр байхгүй. Бусад цөмийн зэвсэгтэй орнуудтай ч байгуулахгүй"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цөмийн түлшний хаягдлыг Монгол Улсад булшлах гэрээ хэлцэл хийх асуудалд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ямар байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр “Цөмийн хаягдлыг булшлах чиглэлээр Японы Засгийн газартай байгуулсан гэрээ, хэлэлцээр байхгүй. Цаашдаа ч ийм чиглэлийн гэрээ хэлэлцээрийг Япон болон бусад цөмийн зэвсэгтэй орнуудтай ч байгуулахгүй.

Монгол Улсын санаачилгаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статус”-ыг НҮБ-ийн түвшинд тогтоолоор баталдаг. Энэхүү тогтоол хоёр жил тутамд батлагддаг ба нийт 11 дэх удаагаа батлагдаж байгаа. Цаашид тогтоолыг үргэлжлүүлэн батлуулах чиглэлээр ГХЯ бол НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч идэвхтэй ажиллаж байна" гэв.