Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Цогбадрах: Энэ сард 11 удаагийн нислэгээр ирсэн 2,500 гаруй иргэний хувийн эд зүйлд халдваргүйжүүлэлт хийсэн

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийж буй талаар ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ) нь 2020.10.01-19-ний хооронд есөн удаагийн тусгай үүргийн нислэг, энхийг сахиулагчид ирсэн Афганистаны хоёр удаагийн тусгай үүргийн нислэг буюу нийт 11 удаагийн нислэгээр ирсэн 2,500 гаруй иргэний хувийн эд зүйл болон бусад ачаа тээвэрт халдавгүйтгэл хийсэн. Тухайлбал, 

  • 3,500 гаруй ширхэг 40 гаруй мянган тонн ачаа
  • 50 тонн карго ачаа
  • 80 тонн цэргийн карго ачаа
  • Зорчигчдыг тээвэрлэсэн 140 гаруй тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийсэн. 

Мөн орон нутгийн Зоонозын өвчин судлалын газрын вирус судлалын 20 тусгаарлах байранд байрласан 1,913 иргэнээс сорьц цуглуулж, шинжилгээ хийсэн бөгөөд Замын-Үүд боомтоор орж ирсэн 55 иргэнд шинжилгээ хийхэд хариу нь бүгд сөрөг гарсан.

Дэлхий дахинд халдварын тархалт буурахгүй, дээрээс нь манай улсад томуугийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах чиглэлээр сургалтууд хийж байна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга нь амны хаалт зүүх. Мөн савантай бүлээн усаар гараа тогтмол угааж, гэр орондоо цэвэрлэгээ хийх нь халдваргүйжүүлэлт хийх нэг хэлбэр гэдгийг дахин сануулъя. 

Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөгөөг бүх шатны байгууллага барьж ажиллах хэрэгтэй. Нөгөө талаар томуугийн вакцинд хамрагдах нь томуугаас сэргийлэх гол арга гэдгийг хэлмээр байна" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1525750797597032/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.