Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Монголын Худалдаачдын Холбоо"-ний ээлжит бус их хурал болно

ikon.mn
2020 оны 10 сарын 5
iKon.MN

Политехник коллежийн байранд

09:30 цагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагаатай танилцана. /Политехник коллеж дээр очсоны дараагаар ХНХЯ-нд очно/

Монголын хөрөнгийн биржид 

10:00 цагт "Үндэсний Хувьчлалын Сан"-гийн нээлт болно.

"Туушин" зочид буудалд 

10:30 цагт багшийн чанар, мэргэжлийн хөгжлийн асуудлаар "БАГШ МЭРГЭЖЛИЙН ИРЭЭДҮЙ..." хэлэлцүүлэг болно. 

Хууль зүй, дотоод хэргийн яаманд 

11.00 цагаас Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсий Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийнэ.

Засгийн газрын хоёр давхрын мэдээллийн индэрт

11:00 цагт Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Ураны үйлдвэр орчимд ЗГХЭГ-ын даргын тушаалаар томилогдож мэргэжлийн шинжилгээ хийсэн ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулна.

ЭМЯ-нд 

11:00 цагт коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийнэ. 

Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна талбайд

11:00 цагт хуульч Н.Ариунболд сайжруулсан шахмал түлшийг зөвхөн стандартад нийцсэн зууханд түлэх стандартын талаар мэдээлнэ.

“Blue Sky” зочид буудалд

11:00 цагт Экологийн цагдаагийн албанаас “Цэнхэр алт усаа хайрлая” өдөрлөг зохион байгуулна.

“Novotel” зочид буудалд

11:00 цагт "Монголын Худалдаачдын Холбоо"-ний ээлжит бус их хурал болно.

“Norphei Art Gallery”-д

11:00 цагт “Монголын архитектур өнөө цагт-2020” үзэсгэлэнгийн нээлт болно.

Төрийн ордонд

11:40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон, медаль гардуулна.

12.30 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв, Говьсүмбэр аймгийн ээж нарт "Эхийн алдар" одон гардуулна.

“Аз хур” номын их дэлгүүрт

12:00 цагт СУИС-ийн багш нарын зургаан номын нээлт болно.