Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ коронавирусийн эсрэг гурав дахь вакциндаа туршилт эхлэх зөвшөөрөл өгчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын эрүүл мэндийн яам тус улсад бүтээсэн коронавирусийн эсрэг гурав дахь вакцинд туршилт явуулах зөвшөөрөл олгожээ.

Уг вакциныг Чумаковын нэрэмжит Дархлаа, Биологийн Бүтээгдэхүүний Судалгаа, Хөгжүүлэлтийн Төвд бүтээсэн юм байна.

Вакцинд зөвшөөрөл олгосон тул удахгүй Санкт Петербург, Новосибирск, Киров хотуудад нийт 3,000 сайн дурынхныг оролцуулсан нэгдүгээр шатны туршилтаа эхлүүлэхээр болжээ.

Туршилтыг арваннэгдүгээр сард дуусгаж, дүгнэхээр төлөвлөсөн байна.

Чумаковын хүрээлэнд бүтээсэн вакцин нь сулруулсан вирусийг хүнд халдаах замаар дархлаа тогтоодог зарчимтай ажээ.

Наймдугаар сарын 11-нд Москвагийн Гамалейн нэрэмжит Эпидемиологи, Микробиологийн Судалгааны Төвд бүтээсэн “Sputnik V” нэртэй вакциныг ОХУ-ын засгийн газар анх бүртгэж байсан юм. 

Одоо уг вакцины гурав дахь шатны туршилт үргэлжилж, 60,000 орчим хүн оролцож байгаа.

Вирологи, Биотехнологийн Вектор судалгааны төвд бүтээсэн “EpoVacCorona” нэртэй хоёр дахь вакцин наймдугаар сарын дундаас эхлэн хоёр дахь шатны туршилтаа гүйцэтгэж байгаа бөгөөд бүртгүүлэх ажил нь эхэлсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today