Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

ШӨХТГ: "Зарагдсан барааг буцаахгүй" гэдэг бичгээ аваагүй тохиолдолд 5,000,000 төгрөгийн торгуультай

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
зургийг Бат-Өлзийн Бат-Эрдэнэ фэйсбүүк хаягаас авав
00:00 00:00
ШӨХТГ: "Зарагдсан барааг буцаахгүй" гэдэг бичгээ аваагүй тохиолдолд 5,000,000 төгрөгийн торгуультай
Sara, ikon.mn - text to speech

Дэлгүүрийн лангуун дээр "Зарагдсан барааг буцаахгүй" гэх бичиг худалдан авагчдад танил болоод удаж байна.  

Гэтэл ийм төрлийн бичиг тавьсан нь хууль бус үйлдэл ба хуулийн дагуу торгуулийн хэмжээ нь 5,000,000 төгрөг байдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. 

Тодруулбал, ШӨХТГ-аас худалдаа эрхлэгч нарт хууль зөрчихгүй байхыг сануулж, зөвлөн тусалж танд 20 хоногийн хугацаа өгсөн буюу зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй зөвлөмж, шаардлагыг явуулсан байна. Мөн өнөө өглөөнөөс улсын хяналтын байцаагч нар худалдаа эрхлэгч нарыг шалгахаар болжээ.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.5 дахь заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. 2 дахь хэсгийг үндэслэн:

1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж:

1.1 үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах;
1.2 бараа, ажил, үйлчилгээний доголдлыг арилгах хугацаа тогтоох;
1.3 бараанд засвар хийх, техникийн үйлчилгээ үзүүлэх, чанарын доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.