Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Явган хүний шатаар машинтайгаа зорчсон жолоочийг 400,000₮-өөр торгож, жолоодох эрхийг нэг жилээр хасжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ТЦА
00:00 00:00
Явган хүний шатаар машинтайгаа зорчсон жолоочийг 400,000₮-өөр торгож, жолоодох эрхийг нэг жилээр хасжээ
Sara, ikon.mn - text to speech

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёото Приус-30 маркийн автомашины жолооч энэ сарын 8-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, явган хүний шатаар зорчсон зөрчил гаргасанд хариуцлага тооцжээ.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ч.Чимэдбат хэлэхдээ "Тухайн жолоочийн согтуурлын зэргийг хэмжихэд 1.64 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон.

Тиймээс тус жолоочид Зөрчлийн тухай хуулийн 17-ийн 3.1-т заасны дагуу Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаатай хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.

Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэв.

Тээврийн цагаагийн алба хаачид энэ оны эхний найман сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 18,505 зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлжээ.

Дээрх зөрчлийн 1,415-ийг эмэгтэй жолооч гаргасан бол үлдсэнийг нь эрэгтэй жолооч үйлдсэн аж.

Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 147 эмэгтэй, 4,229 эрэгтэй жолооч тухайн зөрчлийг давтан гаргасан тул шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/zamiintsagdaa/videos/2742177232666823