Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Шарк танкд оролцогч Б.Учралт www.mommyoffice.com цахим сургалтын сайтаа эмэгтэйчүүдэд зориулан нээжээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 9 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

"Шарк танк"-д оролцогч Б.Учралт Асуудал бол Амжилт гэж хэлэх дуртай тэрбээр www.mommyoffice.com цахим сургалтын сайтаа эмэгтэйчүүдэд зориулан нээжээ. Түүнтэй энэ талаар ярилцлаа.

- Та яагаад энэ төслийг хийх болсон бэ?

- Өнөөдөр маш олон сайхан залуучууд гадаад дотоодод сураад амжилт гаргаад явж байгааг ихээр сонсох болсон. Энэ бол маш сайн мэдээ. Гэхдээ хэт тэр хүмүүсийг тахин шүтээд мундагийг нь ам уралдан яриад явах бус тэдгээр залуучууд яг юу сурч мэдээд хийж чадаад байна түүнээс суралцах нь одоо маш чухал болоод байна. Өөрөөр хэлбэл тэр чаддаг мэддэг олон жилийн хүч хөдөлмөр цаг нараа үнэлээд төлбөртэй сургалт гаргаад, тэр сургалтыг нь бусад залуус нь сурч мэдээд өөрийгөө сайжруулаад өөрөө өөртөө алга таших, өөрөөрөө бахархах, гол нь тэр мэдсэн зүйлээрээ амьдралын чанараа сайжруулахад зарцуулаасай гэж хүсч байна. 

Бид энэ бүхний гүүр нь байхыг л хүсч энэхүү төслөө амжилттай хэрэгжүүлээд явж байна.

- Мундаг чадварлаг залуус сонин сэтгүүл, podcast гээд бүхий л мэдээллийн хэрэгслээр асуултанд хариулах замаар мэдээллээ өгч байна. Тэгэхээр сургалт хэрэгтэй гэж үү?

- Тэдгээр хүмүүс өнөөдрийн амжилтандаа хүрэхэд маш их зүйлийг хувь хувьдаа туулж ирсэн тэр түүхээ хуваалцдаг. Харин тэр хүмүүсийн сурсан мэдсэн ур чадварын тухайд бол бид тэр бүр мэдэх боломжгүй. Үүнийг үнэгүй бид авах ч учиргүй. Нэг талаас тэр хүн маш олон зүйлийг золиослож үнэ цэнээ бүрдүүлсэн байгаа. Тиймээс тэр хүн ч бид ч үнэгүй гэдэг зүйлийг огт ярих ёсгүй гэж боддог. Та хичнээн мянга сайхан зүйлийг үнэ төлбөргүй, эсвэл хулгайгаар авлаа гээд тэр танд мөнгөө төлж авсан шиг үнэ цэнэ хэзээ ч өгөхгүй. Иймээс бид манай дээр байршуулж байгаа сургалт бүрийн эзэмшигчиддээ маш их талархалтай ханддаг. 

- Танайхаас хичээл үзээд худалдан авсан хүн ямар үнэ цэнийг бий болгоосой гэж хүсдэг вэ?

- Бидний гол зорилго ерөөсөө л та энэ олон сургалтаас өөрт тохирох сургалтаа авч үзээд, өөрийгөө дайчлаад давтлага, практикаа сайжруулаад 2, 3 сарын дараагаас л бусад холбоотой газруудад дадлага хийгээд удалгүй орлогын бас нэг эх үүсвэрээ  нэмэгдүүлдэг байгаасай. Мөн гадаад монголын амьдрал орлого зарлагын дүн л ялгаатай болохоос хаана ч амьдрал ижилхэн үргэлжилдэг. Гадаад гэхээр л хүрч очиж болохгүй, цаашлаад бизнес хийнэ гэдэг бол миний чадах зүйл биш юм байна гэдэг тархины бөглөөг л бусдын бодит дэлгэрэнгүй жишээгээр тайлж, тэр хүн сурч мэдснээ хаана ч зараад иддэг болоосой, өөртөө итгэлтэй зорилготой тууштай байх зэрэг үнэ цэнийг өөртөө бий болгоосой гэж хүсч байна.

- Ер нь та энэ салбарт ороод танд юу ажиглагдаж байна?

- Манай хамтрагчдын хувьд гурван түвшний хүн байна. 

1. Өөрт нь маш их потенциаль байгаа хэрнээ түүнийгээ бусдад түгээх дотор хүсэл байгаа ч зориггүй. Эдгээр хүмүүст нилээд олон цагийн яриа хийж дахин дахин ярилцах байдлаар эерэг талруу нь эргүүлж байна. 

2. Би өөрөө юмаа хийж чадна, өөрөө сайтаа хийгээд бүх зүйлээ өөрөө хийнэ. Уучлаарай хамтран ажиллах боломжгүй гэсэн хүн байна.

3. Би олонд түгээх гээд янзан бүрийн аргаар худалдаалж бас ажиллаж байна. Хүн чаддаг чаддаг юмаа хийгээд явах нь зөв юм байна. Би мэргэжлийн одоо хийж байгаа зүйлдээ л анхаарч улам сайжруулж явмаар байна. Өмнө хийгээд болцон юмтайгаа дахин дахин тэр зүйлээ хиймээргүй байна гээд хамтарч байгаа гэсэн ийм 3 н түвшний хүмүүстэй өнгөрсөн хугацаанд нилээдгүй уулзлаа. 

Хэрэглэгч талаас харахад сурч боловсорч, өөрийгөө дараагийн түвшинд хүргэж, нэгэн хэвийн амьдралын хэвшлээсээ салахыг хүссэн, цалиндаа гомдолж түүндээ тохируулж амьдрах бус боломж ирэлхийлж байгаа нь маш их анзаарагдаж байна.

- Та гадаадад амьдарч байгаад иргэж ирсэн ер нь гадаадад гарах нь зөв юмуу бас эргэж ирэх тал дээр?

- Гадаадад гарсан ихэнх хүн надтай санал нэг байгаа гэж бодож байна. Энэ бол гадагшаа гарах бол маш зөв. 

Бидний бүтээх гээд байгаа нийгэм, хөгжилтэй бид аль болох эрт танилцаж сайн муу авах гээхийн ухаанаар хандах тал дээр бид очиж байж л тэр зүйлийг мэдэрч ойлгоно. Гадаадад очсоны хамгийн сайхан зүйл бол бид ямар сайхан эх оронтой вэ ямар сайхан өв уламжлалтай вэ, бидэнд гадныханд танигдаагүй ямар их нөөц боломж бололцоо байна вэ Монгол улсад хийж бүтээх зүйл ямар их байгаа гэдгийг бид гадаадад очоод ойлгож ухаардаг. Ямар ч хүний тайлбар, яриа ятгалга  хэрэггүй. Энэ бол цаашлаад улсын хөгжилд маш нэмэртэй. Аль ч талаараа.

Нөгөө талаас сурч боловсроод цаг нь болохоор хүний хүү эрдэм өвөртлөж ирнэ гэдэг шиг ирэх л болно. Бидний бас том зорилго бол Монгол Гадаадад байгаа хүмүүсийг олон талаар нь үнэ цэнэтэй мэдээлэл солилцох гарц, заавал биеэрээ биш ч орчин цагтайгаа хөл нийлүүлээд онлайнаар тэр бүх олон жилийн үр шимийг олонд түгээх суваг болохыг зорьж байна.

- Таны хувьд саяхан төрсөн, одоо 4 хүүхэдтэй. Энэ бүхний хажуугаар бизнесээ эхлүүлсэн байна. Энэ талаараа?

- Миний хувьд өмнө нь маш олон зүйлийг оролдож санаачилж, алдаж онож ирсэн байдаг. Тэр бүхэн энэ зүйлийн суурь боллоо гэж боддог. Харин яг энэ бизнесийн хувьд сэтгэл хөөрлөөрөө бус яг дотоод мэдрэж, өөрийнхөө юу хийж чадах вэ гээд өөртэйгээ нилээд ажиллаж байж гаргаж ирсэн санаа байсан учраас бодит болгох хүртэл нилээдгүй шантрах, догдлох үйл явдал болж байсан. Мөн хүүхдүүд маань надад энэ ажлыг хийх маш том чалленж бас маш том хүч болсон. Шинэ хүүхдээ төрөөд өөрт олдсон энэ боломжоо л одоо л ашиглахгүй бол цаг хугацаа нэг мэдэхэд л урсаад өнгөрсөн байна. Гол нь хийж байгаа ажлаасаа кайф авч дурлаж хийнэ гэдгийг энэ ажлаасаа мэдэрдэг учраас ямар ч бэрхшээл тулгарсан гарч ирэх л нэг даваа гэж хүлээн зөвшөөрөөд, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна даа.

- Mommyoffice гээд нэрний тухайд?

- Нарийн ширийн зүйлд ээжүүд илүү оролцоотой байдаг. Нөхөртөө энд хэрэгтэй юм байна үз хар, хүүхдээ яаж зөв хүмүүжүүлэх үү, гэр бүлийн эрүүл мэндэд чухал юу байна гэх мэт.

Ашгүй сүүлийн үед ээж нар маань өөрөө өөрийгөө хувь хүнийх нь хувьд чадавхжуулж хөгжүүлэх тал дээр маш их анхаардаг болсон нь маш их талархууштай. Хүүхдийн хүмүүжил ээжийн өөртөө итгэлтэй байдал, өөрийгөө хэрхэн хөгжүүлж байгаа, сэтгэл санааны хувьд эрүүл байх эсэх нь хүүхдийн зан төлөвшилд шууд анхдагч нөлөөтэй гэж сүүлд суусан сэтгэл судлаачийн ярианаас сонссон. Тэгэхээр манай энэ сайт маань ээж эмэгтэйчүүд бүрийн өөрийгөө хөгжүүлдэг онлайн орон зай нь байгаасай гэдэг үүднээс өгсөн.

- Танай сайт дээр ямар ямар хичээл орсон бас төлөвлөсөн байгаа вэ?

- Эмэгтэйчүүддээ зориулаад таван төгөлдөршил бүхий хичээлийг нэн даруй оруулахаар зорьж байна. Үүнд 

  • Нүүрний гоо сайхан 
  • Өөртөө итгэлтэй бие галбир
  • Англи хэл
  • Хүүхдийнхээ боловсролд анхаарах
  • Сэтгэл судлал

Дээрхийг өөр дээрээ хэрэгжүүлсэн байхад эмэгтэйчүүд цаашид амжилт гаргах, өөр дээрээ тулж ажиллаж ахиц гаргахад маш их дөхөмтэй гэж бодож байна. Мөн орлогын эх үүсвэрээ нэмэх боломж бүхий оёдол, power BI, Хятад болон Япон хэл, санхүүгийн загварчлал, powerpoint, Photoshop гэх мэт ур чадвар олгох, улмаар цалин урамшуулал, орлого олох, карьераа өсгөх боломжийг олгосон маш сонирхолтой олон төрлийн сургалтуудыг гаргахаар ажиллаж байна.

Сургалт явуулж байгаа багш нарын хувьд энэ салбартаа анхдагч, чадварлаг хүлээн зөвшөөрөгдсөн, өөр дээрээ үр дүнгээ гаргасан шилдэг багш нарын хичээлийг хэрэглэгчиддээ хүргэх зорилготой ажиллаж байна.

- Хүний сурсан зүйл гэж сайхан гээд хүмүүс ярьдаг даа?

- Энэ дээр нэг жишээ хэлэхэд манайх гэртээ  ханан дээр буудаж тогтоох хэрэгтэй болоод нэг дугаарт залгаад дуудлага өгсөн. Тэр залуу бол бүр мэргэжлийн. Бараг цаана нь яавал хана плита цуурахгүй байх вэ гээд тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдцон. Тэгээд тасралтгүй утас нь дуугарна. Тэр залуу өдрийн бараг 200К с дээш орлоготой байх жишээний. Юун нөгөө оффист бүтэн 8 цаг суугаад өдрийн 50К цалин авдаг хүнтэй харьцуулахгүй. Энэ залууг одоо олоод мөн сургалтаа оруулаачээ гээд ярьж байгаа. Тэгэхээр энэ залуу цаашдаа айлуудаар энэ ажлыг хийхгүй мастер буюу энэ төрлийн сонирхож сургалт авсан залуустаа зөвлөгөө мэдлэгээ өгөөд явах жишээний. Ингээд ирэхээр аяндаа энэ залуу өөрийн сул чөлөөтэй цагаа цаашид өөрт хэрэгтэй чадвараа хөгжүүлээд явах боломж бүрдэх жишээний. Энэ мэт ийм чадварлаг залуус маш олон байгаа. Хүн ажлыг голдоггүйэ ажил хүнийг голдог гэдэг бол маш үнэн. Манай багийн хувьд энэ мэт чадварлаг залуусын эрэлд гарчихсан явж байна. Бид ур чадвартай хүмүүсийг Монголдоо төдийгүй гадаад зах зээл дээр гаргахад хамтран ажиллаж урам зориг өгөхөд бэлэн байна.

- Танай хичээлийг үзээд шууд л мөнгө олоод эхэлчих юм шиг л санагдаад байна?

- Сурагч бэлэн болоход багш гарч ирнэ гэдэг зүйр үг байдаг. Бид тэр багш нь л болж таарч байна. {Инээв}

Өөрөө цаг хугацаа мөнгөө зараад гол нь тэр зүйлдээ ач холбогдол өгөөд сурч давтаж байгаа хүн хэзээ ч хоосон хоцрохгүй. 

Мөн олон туулай хөөсөн хүн хоосон хоцроно гэдэг бол залуус хүүхдүүдэд бол зохихгүй үг шиг санагддаг. Учир нь юм юм хийж оролдож бүтэлгүйтэж байх тэр цаг хугацаа тэр тусмаа аав ээжийнхээ дэргэд байгаа дээр муу зүйлд хөтлөх л зүйл биш бол оролдож үзэж, түүнийг нь аав ээж нь дэмждэг, дэмжихгүй байсан ч дуртай зүйлээ хийж үзэж байх нь эргээд маш олон чадвар харах өнцгийг өгдөг гэж боддог. Бид энэ ч үүднээсээ олон төрлийн сургалт бизнесийг санал болгож байгаа. Үнэхээр хүн юм л хийе мөнгө олье гэвэл өөрийгөө дайчлахад гарц гаргалгаа боломж заавал байдаг. 

- Танд сүүлийн хоромыг үлдээе.

- Онлайн бизнес, пассив орлого, санхүүгийн эрх чөлөө, хоббигоороо орлого олох сэдвийг сонирхож байгаа бол бидэнтэй нэгдээрэй. Сүүлд нь хэлэхэд таны амьдралыг кино гэж үзвэл хандалт сайтай кино шиг амьдраарай гэж хүсье. Мэдээж өөрийнхөөрөө байж өөрийнхөө зам мөрийг тодоос тод зураарай. Энэ бүх боломж зөвхөн таны гарт л байгаа.

Facebook page @MommyofficeMN

Instagram mommyoffice_mo